Тус байгууллага нь анх 1971 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн дэргэд “Гал команд” нэртэйгээр 25 хүнтэй, гал унтраах зориулалтын 2 автомашинтай байгуулагдсан.  Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газар болсноор Гал команд нь бие даасан гал түймэртэй тэмцэх алба болж, улмаар аймгийн Засаг даргын 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар захирамжаар Гал түймэртэй тэмцэх хэлтэс болон өргөжсөн байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 51 дүгээр тогтоолоор 3 байгууллагыг нэгтгэж Онцгой байдлын алба байгуулагдсантай холбогдуулан тус байгууллагыг Онцгой байдлын хэлтэс болгон 3 дугаар зэрэглэлийн Гал унтраах 31 дүгээр анги, Эрэн хайх аврах бүлэг, Улсын нөөцийн салбартайгаар зохион байгуулсан бөгөөд улмаар Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаар тогтоолоор 2 дугаар зэрэглэлийн Гал түймэр унтраах, аврах 31, Цэнгэл сум дахь 71 дүгээр анги, Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Улсын нөөцийн салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.