Мэдээлэл хараахан ороогүй байна.

1. Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн биед байх баримт бичгийн жагсаалт:

1. Иргэний үнэмлэх

2. Офицер, ахлагчийн үнэмлэх

3. Албаны үнэмлэх

4. Жолооны үнэмлэх

5. Сахилгын талон

2. Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн хувийн хэрэгт байх баримт бичгийн жагсаалт:

1. Ажилд орохыг хүссэн өргөдөл

2. Ажилтны анкет

3. Гурван үеийн намтар

4. Цагдаагийн байгууллагын тодорхойлолт

5. Эрүүл мэндийн үзлэгийн дүн /цаашид жил бүр үзлэгт оруулж дүгнэлтийг хавсаргана/

6. Албан хаагчийн товч танилцуулга

7.  Мэргэжил, боловсролын диплом, үнэмлэхийн хуулбар,

8.  Цээж зураг /3х4/=6ш,  /4х6/=4ш

9. Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, сургууль төгссөн бол хуваарь, томилолт

10. Тухайн ажилтны өргөсөн тангараг, баталгаа

11. Шагнал, шийтгэлийн бүртгэл

12.Тухайн албан хаагчтай холбоотой асуудлаар албаны шалгалт хийсэн материал, санал, дүгнэлт

13.  Цол, одон медалиар болон бусад шагналаар шагнуулахаар гаргасан тодорхойлолт, тэмдэглэл

14.  Уг албан хаагчтай холбогдолтой өргөдөл, гомдол, мэдээлэл, тэдгээрийг шалгасан материал

15. Тухайн ажил, албан тушаалд ажиллахаар захиргаатай байгуулсан гэрээ

16. Гэр бүл, амьдралд нь болон өөрт нь үзүүлсэн тэтгэвэр, тэтгэмж, зээл, тусламж дэмжлэг

Албан хаагч жилд нэг удаа өөрийн хувийн хэрэгтэй танилцаж, холбогдох баяжилтыг хийх бөгөөд 2 жилд нэг удаа төрийн албан хаагчийн анкетийг шинэчилж хувийн хэрэгт хийнэ.