Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 2 дугаар багаас “Тарваган тахал”-ын нян илэрсэн байна.

.jpg

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны А/608 дугаар захирамжаар Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Автотээврийн төв зэрэг байгууллагуудтай хамтран аймгийн төв болон хот хоорондын тээврийн хэрэгслээр тарвага болон түүний түүхий эд, мах, тулам, нойтон арьсыг оруулж гаргахгүй байх зорилгоор аймгийн төв руу орох, гарах автозамуудад хөдөлгөөнт эргүүл, хяналтын цэг /пост/-ийг 08 дугаар сарын 20-ны  өдрөөс эхлэн ажиллуулж байна. Хяналт шалгалтын явцад тарвага агнах зорилгоор буу авч явсан, тарвага агнахыг завдсан зөрчлүүдийг илрүүлэн таслан зогсоож, зөрчил гаргасан иргэдэд тарвага агнахгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөгөө өгч ажиллаж байна. 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн Дэлүүн сумын 2 дугаар баг, Ангирлаг уул гэх газарт үхсэн тарваганаас авсан дээжийг аймгийн ЗӨСТ-ийн лабораторид шинжлэхэд тарваган тахал өвчний нян илэрсэн тухай тус төвөөс мэдэгдсэн байна. Баян-Өлгий аймгийн тарваганы нөөц бүхий нутгууд тарваган тахал өвчний голомттой тул тарвага агнахгүй байх, уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхааруулан сэрэмжлүүлж байна.

scroll to top