“Өсвөрийн аврагч-2019” тэмцээн зохион байгуулан явуулав.

100_5783.jpg

2019 оны 09 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд “Өсвөрийн аврагч-2019” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 15 ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгуулан явуулав. Баг тамирчид мэдлэг чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөр Г.Амантай захиралтай Өлгий сумын 5 дугаар сургуулийн “Залгамж” баг 1 дүгээр байр, Ж.Гүлжазира захиралтай Өлгий сумын 3 дугаар сургуулийн “Шонхор” баг 2 дугаар байр, Х.Берикбол захиралтай Өлгий сумын 1 дүгээр сургуулийн “Ирвис” баг 3 дугаар байр, Х.Ертай захиралтай Дэлүүн сумын дунд сургуулийн “Цагаан шонхор” баг тусгай байранд тус тус шалгарч шагнууллаа.

scroll to top