Дэлүүн суманд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг шинээр нээгдлээ.

74226527_2847584188608050_382655318053617664_n.jpg

Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг шинээр нээх шийдвэр гарсаны дагуу бэлтгэл ажил бүрэн хангагдаж 2019 оны 11 дүгээр сарны 17-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Дэлүүн сумын Засаг дарга А.Ахылбек, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Анхбаяр, Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд, Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга болон сум, орон нутгийн удирдлага, ард иргэд оролцлоо.

scroll to top