ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагаас 28-ны

өдрийн 20 цаг хүртлэх цаг агаарын урьдчилсан мэдээ

Баян-Өлгий аймгийн нутгаар: Солигдмол үүлтэй, шөнөдөө уул, даваануудад цас орно. Салхи баруун хойноос 4-9  м/с. Уул, даваануудад салхины хурд 12-14 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурна. Нийт нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Өлгий хот орчмоор: Үүлэрхэг. Уулаараа бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

2019 оны 12 дугаар сарын 29-нээс 02-ны өдөр хүртлэх

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Тус хугацаанд цас орохгүй. Салхи 4-9м/с. Хугацааны эхэнд нийт нутгаар хүйтэрч шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, дунд үеэс хүйтний эрч суларч шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байх төлөвтэй байна.

2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Агаарын температур нь олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтний эрч суларч, шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна. Бусад үед шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

            Энэ сард орох цасны хэмжээ нь нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй.              

            Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.   

scroll to top