Коронавирусийн улмаас дэлхий даяар онц байдал зарлав

83945785_2638856292850141_8363775843419291648_n-810x500-1-6tojxn1kfr4gqa6a6gzzcvyfbcoo4pekasf56zsq1q8.jpg

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн “2019nCoV” коронавирусийн тархалт хоногт л мянга мянгаар нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар 9,000 давж, нас барагсдын тоо 213 /хамгийн сүүлийн мэдээллээр/ болоод байна. Түүнчлэн дахин 12 мянга гаруй хүнд уг өвчний шинж тэмдэг илэрсэн буюу сэжигтэй тохиолдол хэмээх ангилалд багтаж байна. Энэхүү нөхцөл байдлаас үүдэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өнгөрсөн шөнө /2020.01.31/ хоёр дахь удаагаа яаралтай хуралдаж, уг өвчний тархалтыг тогтоон барихын тулд “Global Health Emergency of International concern” буюу дэлхий даяар онц байдал зарлах шийдвэрийг гаргалаа. Ийнхүү эрсдэлийн энэ түвшинг зарласан нь дэлхийн улс орнууд эрүүл ахуйн хяналтын дэглэмээ чангатгаж, олон улсын нислэг, төмөр замын харилцааг зогсоох, хилийн боомтуудаа хаах зэрэг арга хэмжээг авах нөхцөл байдал үүссэн гэсэн үг юм. ДЭМБ-ийн дарга Тедрос Аданом Гебреисус яаралтай хурлын үеэр “Эрүүл мэндийг хамгаалах систем муу хөгжсөн улс орнуудад коронавирусийн халдвар тархах вий гэдэгт би хамгийн их санаа зовниж байна” хэмээн онцлон дурджээ.

scroll to top