Ард иргэдийн анхааралд

Шинэ төрлийн коронавирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны А/113 дугаар захирамжаар 2020.02.23-ны өдрийн 08:00 цагаас 27-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд аймаг, сумаас орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарласан тул иргэдийг мөрдөж ажиллахыг уриалж байна. Хэрэв хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хүнийг нэг зуун тавин нэгж буюу 150.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох, Төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг тавин нэгж буюу 50.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох хариуцлага тооцохыг анхааруулж байна.

scroll to top