Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас дотоод нөөц боломжоо ашиглан цайны газар болон Эмч, сэтгэл зүйчийн өрөөтэй 8х4 метрийн хэмжээтэй, 2 давхар палкан байрыг Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн Аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Муратаар ахлуулсан 4 алба хаагч барьж ашиглалтанд орууллаа. Уг байр ашиглалтанд орсоноор алба хаагчид сэтгэл зүй, эрүүл мэндийн үйлчилгээ авах, эрүүл аюулгүй орчинд хооллох нөхцөл бүрдэж байна.
Онцгой байдлын газрын Эмч, сэтгэл зүйчийн өрөө, цайны газрыг ашиглалтад орууллаа.
