“Хөдөлгөөнт удирдлагын байр”-тай боллоо.

6565.jpeg

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар дотоод нөөц боломжоо ашиглан алба хаагчид хээрийн нөхцөлд үүрэг гүйцэтгэхэд зориулагдсан “Хөдөлгөөнт удирдлагын байр”-ыг цэргийн зориулалттай бүхээг, Зил-130 маркийн автомашины чиргүүл ашиглан хийсэн бөгөөд дотор нь дэлгэж ор болдог сандал, эвхэгддэг ширээ, бичиг баримт хадгалах шүүгээ, хувцасны шкаф, зуух, угаагуур, телевизор зэргийг байрлуулав. Мөн 12 В, 220 В-оор ажиллах гэрэлтүүлэг, разетка, бүх төрлийн гар утас, таблейт цэнэглэх цэнэглэгчийн оролт, чиргүүлийн доот хэсэгт түлээ болон бусад ахуйн зүйлс хийх зориулалттай хайрцагаар тоноглосон. Уг байрыг Онцгой байдлын газрын жолооч нар хийж гүйцэтгэн ашиглалтанд оруулав.

scroll to top