Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрыг Монгол Улсын хууль тогтоомж, Төрийн бодлого, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх ажлыг орон нутагтаа амжилттай зохион байгуулан, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж ажилласныг өндрөөр үнэлж, аймгийн 2019 оны “Тэргүүний байгууллага”-аар шалгаруулж Тэргүүний байгууллагын туг, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасныг аймгийн Засаг дарга А.Гылымхан хамт олны өмнө гардуулж өгч баяр хүргэлээ.