Цаг агаарын мэдээ

2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цагаас 12-ны өдрийн 20 цаг хүртлэх цаг агаарын урьдчилсан мэдээ

Баян-Өлгий аймгийн нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос 3-8м/с. Нийт нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Өлгий хот орчмоор: Үүлэрхэг, хур тунадас орохгүй. Салхи хойноос 5-10м/с. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 8-10 градус дулаан байна.

2020 оны 9 дүгээр сарын 13-17-ны өдөр хүртлэх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

 Тус хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 3-8 м/с. Хугацааны сүүлчээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Нийт нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна гэж аймаг дахь Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

scroll to top