Аймгийн Онцгой комиссын 24 дүгээр хуралдааны шийдвэр

20200916_101353-scaled.jpg
  1. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээдүүдийг ажлын тусгай горимд шилжүүлсэн хугацааг 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах,
  2. Аймгийн хэмжээнд соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх
  3. Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ариутгал халдваргүйтгэл хийх, “Амны хаалтаа зүүцгээе” аян, цар тахлын талаарх мэдлэг ойлголт өгөх сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх,
  4. Автозамын Цагааннуур боомтоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл, боомтод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг сахиулах ажлыг эрчимжүүлэх
  5. Томуу томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбогдуулан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатанд эрчимжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгож шийдвэрлэлээ гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top