Цаг агаарын мэдээ

2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 20 цагаас 19-ний өдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Баян-Өлгий аймгийн нутгаар: Шөнөдөө зарим газраар ялимгүй хур тунадас орно, өдөртөө үүл багасна хур тунадас орохгүй. Салхи баруунаас 3-8м/с. Нийт нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Өлгий хот орчмоор: Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохүй. Салхи баруунаас 5-10м/с. Шөнөдөө 1-3градус, өдөртөө 13-15градус дулаан байна.

2020 оны 09 дүгээр сарын 20-ноос 24-ний өдөр хүртэлх

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хугацааны сүүлчээр зарим газраар хур тунадас орно.Энэ үеэр салхины хурд 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 3-8м/с Нийт нутгаар шөнөдөө 3градус хүйтнээс 2градус дулаан, өдөртөө 11-16градус дулаан байна гэж аймаг дахь Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

scroll to top