ИРГЭД АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ НЬ АВРАН ХАМГААЛСАН АВРАГЧДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

120265141_954793275007736_1123754831429350859_n.jpg

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн нутагт орших Алтай Таван богд уулын бэл “Ерөнхийлөгчийн-Овоо” д аялж явсан 15 хүн “Цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж цасанд боогдсон” дуудлагаар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид шуурхай ажиллаж иргэдийг аюулгүй орчинд эсэн мэнд буулгасан байна.

Тухайн иргэдийн тээврийн хэрэгслийн шатахуун дууссан, тээврийн хэрэгсэл нь цасанд явах боломжгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байсан гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top