“Яндангаа хөөлье” аяныг зохион байгуулж байна

20201008_102150.jpg

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос санаачилсан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны хүрээнд дотоод орчны угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх , иргэдэд мэдлэг, мэдээлэл түгээх зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Аймгийн Засаг даргын 2020 оны А/700 дугаар захирамжаар “Яндангаа хөөлье” аяныг зохион байгуулах тухай ажлын хэсэгт аймгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Орон нутгийн радио телевизээс холбогдох албан тушаалтнуудыг томилсон бөгөөд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймаг дахь “Саян” телевизийн “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөрийн зочны цагт урилгаар оролцож “Яндангаа хөөлье” аяны хүрээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагаа, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ард иргэдэд мэдээлэл хүргэж ажиллалаа.

scroll to top