Шуурхай албаны мотоциклтэй боллоо

DSC_0258.jpg

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг шуурхай албаны мотоциклтэй боллоо.

Аймгийн Засаг дарга А.Гылымхан Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг сайжруулах зорилгоор шуурхай албаны мотоциклийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр аймгийн Автотээврийн төвд гардуулж өглөө.

Шуурхай албаны мотоциклтэй болсноор гамшгаас хамгаалах техник хэрэгслийн бэлэн байдал, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадвар нэмэгдэх юм.

scroll to top