СУРАГЧИД ГАЗАР ХӨДЛӨЛТ, ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЛЭГТЭЙ БОЛЛОО

received_278116450261470.jpeg

Бөхийн Баастын нэрэмжит лаборатори 2 дугаар сургуулийн 4 дүгээр ангийн сурагчид болон 9 дүгээр бага сургуулийн 2 дугаар ангийн сурагчдад газар хөдлөлт, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Газар хөдлөлт, Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх тухай анхан шатны мэдлэгийг олгосон бөгөөд Аврагч Мазаалайн зөвлөмжийг дүрс бичлэгээр хүргэсэн нь сурагчдын анхаарлыг маш ихээр татаж байлаа.

Сургалтад нийт 70 сурагчийг хамруулж, хүүхэд бүхэнд хэрэгтэй утасны жагсаалтыг тарааж өглөө.

scroll to top