БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХҮҮХЭД БАГАЧУУДАД АВРАГЧ МАЗААЛАЙН ЗӨВЛӨМЖИЙГ ОРОН НУТГИЙН САЯН, ДЕРБЕС ТЕЛЕВИЗ ТОГТМОЛ НЭВТРҮҮЛЖ ХҮРГЭНЭ

download-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын хамтран боловсруулж хэрэгжүүлсэн Аврагч Мазаалайн зөвлөмжийг Гамшгаас хамгаалах өрхийн бэлэн байдлыг сайжруулах, хүүхэд багачуудын мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн Саян, Дербес телевизүүд тогтмол хүргэж байна.

Уг зөвлөмжид үер, газар хөдлөлт, зуд, ой хээрийн түймэр, аянга цахилгаан, халдварт өвчин, гал түймэр, хүчтэй цасан болон шороон шуурга, ахуйн осол, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой мэдээ мэдээллүүдийг багтаасан юм.

Хүүхэд бүрийн аюулгүй байдлын төлөө бид хамтдаа алхана.

scroll to top