АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 27 ДУГААР ХУРАЛДААНААР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ХЯЗГААРЛАВ

20201111_140922-scaled.jpg

Аймгийн Онцгой комиссын хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14:00 цагт аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

  1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 12-14-ний өдрийг хүртэл түр хязгаарлаж энэ хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, архи согтууруулах ундаа түүгээр үйлчлэх, худалдаалахыг хориглох,
  2. Улсын Онцгой комиссын 2020 оны 04 дүгээр албан даалгавар Маскаа зүүцгээе, гараа угаая-2 аяныг аймгийн хэмжээнд идэвхтэй зохион байгуулах, иргэдэд мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан шуурхай хүргэж аж ахуйн нэгж байгууллагууд болон худалдаа үйлчилгээний байгууллагууд амны хаалт зүүгээгүй иргэнд үйлчлэхгүй байх арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгож шийдвэрлэлээ.
scroll to top