АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 2020 ОНЫ 30 ДУГААР ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭР

FB_IMG_1605076982889.jpg


Ковид-19 цар тахлын халдварын улмаас улс орон даяар тогтоосон хатуу хөл хориог 14 хоног сунгасантай холбогдуулан /2020.11.16/ аймгийн Онцгой комиссын ээлжит 30 дугаар хуралдааныг зохион байгуулав.
Хуралдаанаар коронавируст халдварийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
 Үүнд: 
1. Монгол Улсын  Засгийн газраас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатай сунгасантай холбогдуулан Аймгийн хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, хуулийн этгээдийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэв. 
2. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн  хугацаанд аймгийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, олон нийтийг хамарсан хурим найр, сургалт, жагсаал цуглаан, уралдаан тэмцээн, дугуйлан, соёл урлаг, биеийн тамир, спортын  аливаа арга хэмжээ зохион байгуулах, цахим тоглоом, баар, караоке, шашны байгууллагууд, /сүм, хийд, мөргөлийн газрууд/ биллиард, саун,  фитнессийн үйл ажиллагаа явуулахыг тус тус  хориглов.
3. Ресторан, зоогийн газар, гуанзны ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, өглөөний 10 цагаас оройн 18 цагийн хооронд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан ажиллуулахаар болов.
4. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс  гарах, орох  хөдөлгөөнийг хязгаарласан   хугацааг 12 дугаар  сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгаж, Толбо сумын нутаг дэвсгэр “Баян-Энгэр”, Булган сумын нутаг дэвсгэр Ховд аймгийн Булган, Мөнххайрхан сумруу гарах, орох авто зам, Ногооннуур сумын нутаг дэвсгэр Увс аймгийн Бөхмөрөн, Ховд сумруу гарах, орох “Таван салаа”-гийн гарам, “Усан хоолой”-н гүүрэнд хяналтын цэг /пост/ ажиллуулж, сум хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
5. 12 дугаар сарын 01-ний хүртэл  архи, согтууруулах ундаа худалдахыг хориглов.
6. Стратегийн хүнс, бараа бүтээгдэхүүний хомстол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг бөөний болон жижиглэнгийн худалдаа, наймаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үүрэг болгов.
7. Монгол Улсын Засгийн газрын 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолын хавсралтад заасан “Хязгаарлалт тогтоохгүй хэвийн ажиллах төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн жагсаалт”-д багтсанаас бусад  байгууллагуудын удирдлагуудад байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй /өрх толгойлсон эцэг/ ажилчдыг гэрээсээ ажиллах боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
8.Төрийн болон үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж буй иргэд болон ажиллагсадын биеийн халууныг  хэмжиж нэвтрүүлэх, гарыг ариутгах, амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх, амны хаалтгүй, биеийн халуунаа үзүүлэхээс татгалзсан иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй байхыг үүрэг болгов.
9. Голомт бүхий эрсдэлтэй бүс нутгаас ирж   тусгаарлагдсан  иргэдийн хяналтыг сайжруулахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэгдэв.
10. Харилцаа холбоо, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай үед гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй  хүргэх ажлыг “Мэдээлэл, холбооны сүлжээ” төрийн өмчит компани, Орон нутгийн олон нийтийн радио, орон нутгийн гамшгийн нөөцийг нэмэгдүүлэхийг  гамшгаас хамгаалах албадын дарга, сумдын Засаг дарга нарт тус тус даалгав.
11. Харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх зориулалтаас бусад худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр үйлчилгээний газрын үйл ажиллагааг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд түр зогсоох шийдвэр гаргалаа.
12. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлж онцын шаардлагагүй бол гадуур явахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гудамж талбай, олон нийтийн газраар явуулахгүй байхыг нийт эцэг, эх, асран хамгаалагч нарт уриаллаа.
13. Хүнсний хэрэгцээт бараа худалдан авах, эмийн болон эмнэлгийн үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг нийт иргэдэд анхааруулсан гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

scroll to top