ХОРОМ БҮРТЭЭ АНХААР

fba51d_xuuxed_x800.jpg

Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлыг дотооддоо алдсантай холбогдуулан Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хязгаарласан.

Иймд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гэртээ үлдээхгүй байх, энхрий бяцхан үрсээ аливаа эрсдэл, осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

  • Та хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаарай!
  • Цонх, салхивч, тагтанд хамгаалалт хийх
  • Ахуйн хэрэглээний төрөл бүрийн химийн бодис, эм тариа, зүү, жижиг товч, соронз зэргийг хүүхдийн гар хүрэх газраас холдуулах
  • Халуун тогоо, индүү, ус буцалгагч, шүдэнз, асаагуур, зуух, плитканд түлэгдэхээс хүүхдийг хамгаалах, сэрэмжтэй байх
  • Зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо хүүхдийн суудал, хамгаалалтын бүс хэрэглэж хэвших
  • Хурц үзүүртэй мэс, багаж хэрэгслээс болгоомжлуулах
  • Хүүхдийн гарт ойр байрлах цэнэглэгч, тогтой утас болон залгууруудыг далдлах, хураах
  • Ковид-19 вирус гарсантай холбогдон хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байж амны хаалт тогтмол хэрэглэх, мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагаж ажиллана уу.
scroll to top