Гол, мөрөн, нуурын мөс өргөгдөн хэврэгшиж байна

  Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар  Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Шишхэд, Хангай нурууны ар болон өврөөс усжих Идэр, Чулуут, Урдтамир, Богд, Буянт, Хожуул, Цагаантуруут, Онги, Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж, Хэрлэн, Увс нуурын савын Хархираа, Баруунтуруун, Түргэн, Хариг зэрэг голууд 30-100 см зузаан мөсөн бүрхүүлтэй ба мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-50 см нимгэрч мөс өргөгдөн хэврэгшиж байна.

Иймд том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нуудлэх, гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна. 

Мөн гол мөрөн, нууранд мөсний үзэгдэл эрчимшиж, мөсний зузаарлын эрчим буурч мөс өргөгдөн хэврэгшиж байгаа тул мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,

-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,

-Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

scroll to top