АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦАГИЙН ХЯЗГААРЛАЛТЫГ ТОГТООЛОО

tsag-tolowlolt-2019-680x350-1.jpg

Composite of Clock and Calendar

Аймгийн Засаг даргын 2021 оны А/90 дүгээр захирамжаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийн тоо, давтамжийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг өглөөний 08:00 цагаас, оройн 18:00 цаг байхаар тогтоолоо.

Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үүрэг болголоо.

scroll to top