ШОРООН БОЛОН ЦАСАН ШУУРГА ШУУРНА

download-1.jpg

Аймаг дахь Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр хугацааны дунд үеэр нутгийн баруун өмнөд хэсгийн зарим газраар ялимгүй цас орж салхи 5-10 м/с, 2021 оны 2 дугаар сарын 25-26 шилжих шөнө болон хугацааны сүүлчээр 16-18 м/с хүрч ширүүсч шороон, уул даваануудад цасан шуурга шуурч өмнөх хоногуудаас эрс хүйтэрч шөнөдөө  20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байх төлөвтэй байна. Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг сонсох,

-Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг харах,        

-Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн үйлдэх;

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС анхааруулж байна.

scroll to top