ТА АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮДЭГ ҮҮ?

download-1-1.jpg

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иргэд амны хаалтыг зайлшгүй зүүх шаардлагатай болсон. Харин амны хаалтыг хэрхэн зөв сонгох, зүүх талаар Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө. Амны хаалтыг зөв зүүж сурснаар та өөрийгөө болон гэр бүлийнхнээ элдэв халдварт өвчнөөс  хамгаалж  чадна. 

Амны хаалт хэрэглэхэд анхаарах зүйлс:

  • Зөв зүүх,
  • Зөв тайлах,
  • 2 цаг тутамд болон бохирдсон тухай бүр солих,
  • Зүүсэн амны хаалтны гадна хэсэгт аль болох гар хүрэхгүй байх,
  • Нэг удаагийн амны хаалтыг бохирдсон тохиолдолд шууд хаях,
  • Амны хаалт сольсны дараа гараа заавал савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
  • Даавуун амны хаалтыг солих бүртээ 40-өөс дээш хэмийн халуун усанд савандаж угааж, индүүдэх,
  • Өдөрт дунджаар 4-5 ширхэг амны хаалт сольж хэрэглэх,
  • Амны хаалт чийгтэй болсон даруйд шинээр солих,
  • Цэвэр болон бохирдсон амны хаалтыг хольж болохгүй

Амны хаалтанд тавигдах шаардлага:

  • Ам, хамар, эрүүг бүтэн далдлах,
  • Чихэнд тогтоогч нь сунамтгай резинэн материал байх,
  • Хамрын хэлбэр гаргасан байх,
scroll to top