ЗАРИМ ГАЗРААР САЛХИ 16-18 М/С ХҮРЧ ШИРҮҮСНЭ

unnamed.jpg

      Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн  2021 оны 3 дугаар сарын 13-наас 17-ны өдөр хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр хугацааны эхэн болон сүүлчээр зарим газраар, дунд үеэр ихэнх нутгаар цас орно. Хугацааны эхэнд салхины хурд 16-18м/с хүрч ширүүсч шороон, уул даваануудад цасан шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10м/с. Шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, 14-нөөс өмнөх хоногуудаас хүйтэрч шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байх төлөвтэй байна.

Иймд

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг иргэдэд шуурхай мэдээлэх,

-Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;

-Цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлтгэл, бэлэн байдлаа хангах;           

-Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн үйлдэх;

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх сэрэмжлүүлэгийг Онцгой байдлын газраас танд анхааруулж байна.

scroll to top