СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

images.jpg

Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ:

2021 оны 3 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Өлгий хот орчмоор: Солигдмол үүлтэй. Өдөртөө ялимгүй хур тунадас, уулаараа цас орно. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, шөнөдөө 12-14 м/с,өдөртөө 16-18м/с  хүрч ширүүсч шороон болон уулаараа цасан шуурга шуурна. 

Маргааш өдөр Өлгий, Ногооннуур, Буянт, Сагсай, Толбо, Улаанхус, Цэнгэл сумдын нутгаар салхины хурд баруун өмнөөс 18-20м/с, зарим үед 22 м/с хүрч шороон, уул даваануудад цасан шуурга шуурах тухай цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээг ирүүллээ.

Иймд иргэн та:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлгийг дагах

-Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;

-Цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлтгэл, бэлэн байдлаа хангах;           

-Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн үйлдэх;

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх сэрэмжлүүлгийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top