Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлье

th.jpg

Ой хээрийн 3 төрлийн түймэр байдаг. Үүнд:

1-рт Газрын гадаргыг хамарсан түймэр. Энэ нь хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд ой модны нам дор газрыг хамарч, залуу моднуудыг устгадаг түймэр юм.

2-рт Газрын хөрсийг хамарсан түймэр. Энэ нь ихэнхдээ цахилгаан цахиснаас үүсдэг бөгөөд газрын хөрсний ялзарсан хэсгээс доош эрдэс баялагтай хөрсийг хамардаг түймэр юм.

3-рт Ой модны оройн хэсгийг хамарсан түймэр. Энэ нь модны оройд маш хурдан ноцож, маш хурдан хугацаанд ой модыг бүхэлд нь шатаадаг онц ноцтой түймэр юм.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
  • Хөдөө орон нутагт хуурай өвс ихтэй, ой, хээрийн бүс, малын бэлчээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
  • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг анхааруулж байна.
scroll to top