ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

ef1d9ab269d756f1big.jpg

2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагаас 05-ны өдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Баян-Өлгий аймгийн нутгаар: Үүлэрхэг. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Cалхи баруунаас 3-8 м/с, өдөртөө 14-16 м/с, зарим газраар 18-20 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Нийт нутгаар шөнөдөө 7-13 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Өлгий хот орчмоор: Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруунаас 7-12 м/с. Өдөртөө 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурахыг АНХААРУУЛЖ байна.

Иймд:

– Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;

– Хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлтгэл, бэлэн байдлаа хангах;     

– Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт зам тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн үйлдэх;

– Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС сэрэмжлүүлж байна.

scroll to top