ХҮҮХДИЙГ КОРОНАВИРУСТ (КОВИД-19) ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ!

b059093f8610ca6cb3dca1777b5bd9ef.jpg

Манай улсад одоогийн байдлаар коронавируст Ковид-19 халдвараар өвчилж буй гурван хүн тутмын 1 нь хүүхэд байна. Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
👉 • Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
👉 • Айл хэсэхгүй байх
👉 • 5-аас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх
👉 • Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх
👉 • Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
👉 • Хүүхдийг ам дамжуулан хооллохгүй байх
👉 • Амны хаалт зүүлгэх
👉 • Гарыг сайтар савандаж угаах
👉 • 1-1,5 метрийн зай барих
👉 • Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар ээлжлэн зайлуулах
👉 • Хүүхдэд А,С,Д амин дэм өгөх
👉 • Хүүхдийг тусад нь аяга тавагтай байлгах
👉 • Сайн унтаж амруулах

  • 3-5 насныхан 10-13 цаг
  • 6-12 насныхан 9-12 цаг
  • 12-аас дээш насныхан 8-10 цаг унтаж амрах
    👉 • Зөв хооллох
  • Илчлэг сайтай хоол унд хэрэглэх
  • Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх
  • Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах
  • Халуун бүлээн шингэн ойр, ойрхон уулгах
    👉 • Агаар, ус, нараар хүүхдээ чийрэгжүүлэх
    👉 • Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах
    👉 • Хүүхдийн тоглоомыг сод, давсны уусмалаар угааж цэвэрлэх
    👉 • Хүүхэдтэйгээ ярилцах, таагүй бодол, мэдрэмжийг хуваалцах.
scroll to top