БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД ГОЛЫН ЭРЭГ ОРЧМООР ХАРАА ХЯНАЛТГҮЙ ТОГЛОЖ БАЙНА

uuuuu.jpeg

Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Өлгий сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Ховд голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж хараа иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж ажиллалаа.

Хөдөлгөөнт эргүүлээр ажилласан алба хаагчид голын эрэгт хараа хяналтгүй тоглож байсан 15 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгч, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, коронавируст халдвараас хайртай хүмүүсээ хэрхэн хамгаалах талаар  гарын авлага 120 ширхгийг тарааж, зөвлөмж яриаг 47 иргэнд хүргэж ажиллалаа.

Амралт зугаалгын улиралд голын эрэг, ногоон бүсэд зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, голын усны осол, ой хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж байгаа тул иргэдийг болзошгүй голын усны осол, гал түймрийн аюулаас сэргийлж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хараа хяналтгүй орхихгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top