МОРЬТ ЭРГҮҮЛЭЭР АЖИЛЛАЖ 365 АЙЛ ӨРХӨД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ, 3300 ШИРХЭГ ГАРЫН АВЛАГА ТАРААЛАА

ghgh-1.jpeg

Тус аймгийн хэмжээнд зонхилон тохиолддог үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг бүх шатанд зохион байгуулах, аймгийн Онцгой комиссын 2021 оны “Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид Баяннуур, Алтанцөгц, Бугат сумдад урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа хийж ажиллалаа.


Голын ай, сав, гуу, жалга, үерийн усны буулт бүхий газраар нутаглаж, суурьшсан 365 айл өрхөд урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг багийн Засаг дарга нартай хамтран зохион байгуулсан бөгөөд 3300 ширхэг гарын авлагыг иргэдэд хүргэсэн байна.

scroll to top