“ТОГТМОЛ УСНААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА”, “УРСГАЛ УСНААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА”-НЫ ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

IMG_0018.jpg

Онцгой байдлын газрын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Онцгой байдлын газрын даргын 2021 оны А/56 дугаар тушаалаар “Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг  Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Ховд голд, А/57 дугаар тушаалаар “Тогтмол уснаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг тус тус зохион байгууллаа.

Сургалт нь алба хаагчдын усанд сэлэлтийн арга техник, төрөл, усанд сэлэлтийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.

Аврагчид усанд живж буй нэрвэгдэгсдийг аврахдаа аврагч-усчин нь өөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах болон аврах сэлэлтийн үндсэн барилтуудын талаарх мэдлэгийг олгосон үр дүн сайтай сургалт боллоо.

scroll to top