АЛБА ХААГЧИД ЦОЛ НЭМЛЭЭ

IMG_1694.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны Б/668 дугаар тушаалаар эрхэлсэн албандаа амжилт гаргасан зарим алба хаагчдад цол олголоо.

Ахмад цолоор: Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч А.Зориг,

Ахлах дэслэгч цолоор: Онцгой байдлын газрын нягтлан бодогч, дэслэгч М.Дауренбек, Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Д.Шинэбаяр, Өлгий сум дахь Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Г.Ганзориг, салааны захирагч, дэслэгч М.Еркебулан, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Б.Болорцэцэг,

Дэслэгч цолоор: Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн салааны захирагч, дэд ахлагч Б.Ганзориг нарт тус тус олгов.

Алба хаагчдын цолыг Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Алтанбадралт нар бие бүрэлдэхүүний өмнө гардуулж, цаашдын ажил, албанд нь амжилт хүслээ.

scroll to top