АВРАГЧИД 9 САРТАЙ ЖИРЭМСЭН ЭХ, БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА

3-1.jpeg

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Баянзүрх” 5 дугаар багийн “Бор бургас” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 95 км, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ “Мухарын ам’’ гэдэг газраас Цэнгэл сумын төв рүү зорчиж явсан 5 зорчигтой “УАЗ-469” маркийн тээврийн хэрэгсэл “Ховд голын усанд осолдсон байна” гэх дуудлагыг Онцгой байдлын газарт 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлжээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангиас 6 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай аврах бүлгийн бүрэлдэхүүн осол болсон газарт хүрэлцэн очиход “УАЗ-469” маркийн суудлын автомашин хавцлын зассан замаар уруудаж явж байхад нь жолооны механизм гацаж, 15 метрийн өндөр далангаас унаж, Ховд голд 10 метр урсаж, хажуугаараа тээглэн зогссон байсан.

Уг тээврийн хэрэгслийн дотор 3 том хүн,  2 хүүхэд /9 сартай жирэмсэн эх,  3-7 насны хүүхдүүд / байсныг Онцгой байдлын газрын аврагчид уснаас аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж  иргэдийг аюулгүй газарт эсэн мэнд татан гаргаж сумын эрүүл мэндийн байгууллагад шилжүүллээ.

Аврагчид Ховд голын усны урсгалын хурд 2,5 м/с, гүн нь 1,50 метр, голын өргөн 115 метр, ёроолын байдал чулуурхаг, эргийн байдал намагтай байсан нь аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсныг дурдлаа.

scroll to top