МАЛЧИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД

f047712b5693d89be67e50b321e6cc13.jpg

Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн  2021 оны 9 дүгээр сарын 24-28-ны өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр 24-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж салхи 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн, 27-нд нутгийн баруун хэсгээр зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 25-наас нутгийн баруун хэсгээр цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсэх тухай цаг агаарын сэрэмжүүлэг мэдээг ирүүллээ. Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг иргэдэд шуурхай мэдээлэх,

-Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;

– Бороо болон уулархаг нутгаар цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлтгэл, бэлэн байдлаа хангах;           

-Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн үйлдэх;

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

scroll to top