ХҮҮХЭД БҮРИЙН АЮУЛГҮЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ “ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЬЕ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

received_9339430604895771.jpeg

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Үер уснаас үрсээ хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн дагуу “Эрсдэлээс сэргийлье” сургалтыг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагын Баян-Өлгий аймаг дахь салбартай хамтран Баян-Өлгий аймгийн 10 сумын ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчдад танхимын сургалт зохион байгууллаа.

Алслагдсан сумдад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамжийн танилцуулга, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, гэнэтийн болзошгүй аюул осол, гэмтэл болон бага насны хүүхдийг болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр  холбогдох байгууллагаас мэдээллийг өгч, хүүхэд бүрийн аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэхтэй холбоотой сургууль цэцэрлэгийн орчмын галын аюулгүй байдалд хяналт тавих талаар шаардлагатай заавар зөвлөмжийг өгч ажиллалаа.

Мөн ерөнхий боловсролын сурагчдын гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх тухай ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой “Өсвөрийн аврагч” бүлгэмийн хариуцсан багш нартай уулзаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

scroll to top