ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

processeс-2.jpeg

АНУ-ын Элчин Сайдын Яамны Иргэн Цэргийн Дэмжлэгийн Бүлэг, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газартай хамтран “Болзошгүй гамшгийн аюулд нэрвэгдэгсдэд хээрийн нөхцөлд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, зөөвөрлөх, тээвэрлэх болон өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа сэдэвт онолын болон дадлагын сургалт”  2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Толбо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байна.

Сургалтад Баруун бүсийн төв, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн бүрэлдэхүүн, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31, 71 дүгээр ангийн бүрэлдэхүүн, Өлгий, Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд өнөөдөр /2021.10.18/ эмнэлгийн анхан шатны мэдлэг олгох сургалтаар эхэллээ.

Сургалтыг АНУ-ын Иргэн цэргийн харилцааг дэмжих багийн сургагч багш нар удирдах бөгөөд аврагчид болзошгүй гамшиг, осол, аюулын үед хэрхэн зөв удирдах, шийдвэрийг богино хугацаанд гаргах, гамшгийн хор уршгийг хохирол багатай даван туулах удирдлагын менежментийн арга зүйд суралцах ач холбогдолтой юм.

scroll to top