ҮЕР, УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

1658986293357.jpeg

Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Үер усны ослоос үрсээ хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газраас хурандаа Д.Бат-Эрдэнэ 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 21 аймаг 9 дүүргийн Онцгой байдлын газар, хэлтсийн орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн нартай цахим хурал зохион байгууллаа.

Хурлаар  он гарснаас хойш Улсын хэмжээнд тохиолдоод байгаа  үер, усны ослын тоон мэдээ танилцуулж Монгол Улсын Шадар сайдын баталсан “Усны ослоос урьдчилан сэргийлэх”,  “Үер усны ослоос үрсээ хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг эрчимжүүлэх талаар үүрэг чиглэл өглөө.

scroll to top