ҮЕР УСНЫ ОСЛООС ҮРСЭЭ ХАМГААЛЪЯ!

received_587355536306062.jpeg

 Онцгой байдлын газраас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг Өлгий, Бугат, Толбо, Цэнгэл сумуудад завьт эргүүл болон хөдөлгөөнт эргүүлээр гол, нуурын эрэг дагуу амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна. Усны осол нь иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалж байна. Иймээс аялагчид маань анхаарал болгоомжтой байж  

  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх!
  • Хүүхдийг гол, нуурын усны эрэг дагуу харгалзах хүнгүй тоглуулахгүй байх!
  • Бага түргэний хүрхрээнд байрлуулсан анхааруулах самбараас цааш нэвтрэхгүй байх!
  • Стандартын бус шаардлага хангахгүй хийлдэг завь болон гудас, зориулалтын бус хөвөгч хэрэглэхгүй байх!
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байхыг ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС АНХААРУУЛЖ БАЙНА.
scroll to top