ХАМТАРСАН СУРГАЛТЫГ 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

processed-484bd167-b1ca-4145-847c-7f57e49d074d_mU5bRIb7.jpeg

Тус газарт Хилийн цэргийн 0165 дугаар ангиас ирүүлсэн хүсэлтийн дагуу Усанд сэлэлтийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг онол, дадлагын хэлбэрийг хослуулан 2022 оны 8 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд  Толбо нууранд байрлах Уулын болон усны сургалтын төвд зохион байгуулж байна.

Сургалтад тус ангийн тусгай томилгоот бүлгийн 7 цэргийн алба хаагч, Онцгой байдлын газраас 2 сургагч багш нийт 9 алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд усанд сэлэлтийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг 2 дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

scroll to top