Тарваган тахлын идэвхтэй улирал эхэлж, хүн амд халдварлах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх 45 хоногийн аян”-ыг 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Өлгий, Цэнгэл, Дэлүүн сумдад тус бүр 2 алба хаагч 3 техник хэрэгсэлтэйгээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж, ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ, мэдээлэл хүргэж ажиллаж байна.

