ЭРСДЭЛЭЭС БЯЦХАН ҮРСЭЭ ХАМТДАА ХАМГААЛЪЯ

viber_image_2022-08-22_11-08-59-556.jpg

Монгол Улсын Шадар сайдын 2021 онд баталсан “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээний удирдамж, Үер уснаас үрсээ хамгаалъя аяны II шатны хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/366 дугаар захирамжаар Бяцхан үрсээ болзошгүй эрсдэлээс  хамгаалъя сэдэвт аян зарлаж,  2022 оны 5-р сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх  хугацаанд Өлгий, Бугат сумын нутаг дэвсгэр, Цэнгэл сумын 8,9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ховд голын эрэг дагуу, Цэнгэл сум 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хотон, Хурган нуур, Бага түргэний хүрхрээ, Толбо сумын нутаг дэвсгэр Толбо нуурын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл /мотоцикль/-ээр нийт 6700 гаруй км газар явж,  гол, нуурын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриа таниулгыг 6913 насанд хүрсэн хүн, 3349 хүүхдэд хийж, нуур, голын эргээс 406 тээврийн хэрэгслийг аюулгүй газарт гаргуулж, 8356 хүнд гол, нуурын усны ослоос урьдчилан сэргийлэх  санамж, зөвлөмж тарааж, Хотон, Хурган, Толбо нууранд шаардлага хангахгүй завьтай явж байсан 6 иргэний завийг зогсоож, аюулгүй болгон Бага түргэний хүрхрээнд хязгаарлалтын хашлага давж осолдох эрсдэлтэй газарт очсон 63 иргэнийг аюулгүй газарт гаргаж усны ослоос сэргийлж ажиллалаа.

scroll to top