108 ХҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАВ

viber_image_2022-08-15_12-18-24-451-scaled.jpg

Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр баталсан “Үер, уснаас үрсээ хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/366 дугаар захирамжаар “Бяцхан үрсээ болзошгүй эрсдэлээс хамгаалъя” сэдэвт аян зарлаж, 2022 оны 6 дугаар 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 90 хоногийн хугацаанд хүн олноор цуглардаг Өлгий, Бугат, Цэнгэл сумдын төвд Ховд голын эрэг дагуу, аялал зугаалгын бүс болох Цэнгэл сум 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хотон, Хурган нуур, Бага түргэний хүрхрээ, Толбо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Толбо нуурын эрэг дагуу хөдөлгөөнт болон байнгын эргүүл томилон давхардсан тоогоор 364 алба хаагч ажиллуулан, 6730 гаруй км явж, гол, нуурын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриа таниулгыг 6913 насанд хүрсэн хүн, 3349 хүүхдэд нийт 10262 хүнд хийж, 8356 хүнд урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмж, сэрэмжлүүлэг тарааж гол, нуурын эрэг дагуу хараа хяналтгүй тоглож байсан 67 хүүхэд, согтууруулах ундаа хэрэглэсэн үед бие авч явах чадваргүй болсон 41 насанд хүрсэн хүнийг аюулгүй газарт хүргүүлж, гол, нуурын усанд тээврийн хэрэгсэл угааж байсан 406 үйлдэл, Толбо, Хотон, Хурган нууранд шаардлага хангахгүй, зөвшөөрөлгүй завь ашиглаж байсан 6 иргэний зөрчлийг таслан зогсоож, Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах байгалийн үзэсгэлэнт газар болох Бага түргэний хүрхрээний хязгаарлалтын хашлага давж осолдох эрсдэлтэй газарт очсон 63 иргэнийг аюулгүй газарт гаргаж гол, нуурын усны ослоос урьдчилан сэргийлж ажиллалаа.

scroll to top