БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ БЭЛТГЭЛИЙН 2-Р ҮЕ ЭХЭЛЛЭЭ

viber_image_2022-09-08_13-40-03-036.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын 2022 онд дэвшүүлсэн зорилтын 1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Онцгой байдлын газрын даргын 2022 оны А/02 дугаар тушаалын дагуу нийт бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн 2-р үе эхэлж байна.

Сургалт бэлтгэлийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат “Үндсэн хуулийн тухай ойлголт”, Тагнуулын ерөнхий газрын Баян-Өлгий аймаг дахь газраас “Төрийн болон албаны нууцын тухай хууль, анхаарах зарим асуудал”, “Мэдээллийн аюулгүй байдал”, Цагдаагийн газраас “Хүүхэд хамгааллын тухай хуулийн ойлголт”, Хүүхдийн нас сэтгэхүй” сэдвүүдээр 5 цагийн сургалт зохион байгуулж, 80 алба хаагч хамрагдлаа.

scroll to top