“ЦУГЛАР” УЛБАР ШАР КОДТОЙ СУРГУУЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАЖ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЛАА

viber_image_2022-09-21_10-05-03-852.jpg

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийт бие бүрэлдэхүүнийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 06 цаг 00 минутанд Онцгой байдлын газрын жагсаалийн талбайд “Цуглар”улбар шар кодтой сургуулийн дохиог өгч бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг шалгаж ажиллаа.

Дохиогоор ажиллах үед хүн нэг бүрийн бэлтгэл бэлэн байдал, бичиг баримт, хувцас, цэрэгжилт жагсаалч байдлыг шалгаж үүрэг, чиглэлийг өгч, 3 км явган маршийг үйлдлээ.

scroll to top