“АВРАГЧИЙН ЗӨВЛӨМЖ, АЮУЛГҮЙ ОРЧИН” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

viber_image_2022-11-30_02-14-40-802.jpg

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан Өлгий сумын Засаг дарга, Онцгой байдлын газрын дарга нарын хамтран баталсан сарын аян 2 дахь өдөртөө Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт  “Болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ”-ний удирдамжийн дагуу Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн багш ажилчид, сурагчдад “Аврагчийн зөвлөмж, аюулгүй орчин өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Өдөрлөгт тус газрын 4 алба хаагч,  сургуулийн 20 багш ажилтан, 240 сурагч хамрагдаж, 135 иргэнд галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлан ахуйн хүрээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх санамж, гарын авлага материалыг нийт 5 төрлөөр 300 ширхгийг тарааж ажиллалаа.

Мөн Өлгий сумын 9, 13 багт өвс, нүүрс худалдан борлуулдаг 18 иргэнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, шатах тослох материал тээвэрлэсэн тээврийн хэрэгслүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах талаар мэдэгдэл хүргүүлж ажилласныг Онцгой байдлын газраас мэдээлж байна.

scroll to top