ГАЛ УНТРААХ АВТОМАШИНЫ ЖОЛООЧ НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

viber_image_2023-03-29_02-46-42-988.jpg

Онцгой байдлын Ерөнхий газрын 2023 оны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний 10-т заасныг хэрэгжүүлэн Гал унтраах автомашины жолооч нарын сургалт энэ сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Онцгой байдлын газрын хэмжээнд ашиглагдаж буй үндсэн болон тусгай зориулалтын автомашин, техникийн танилцуулга, ажиллагааны онцлог, техник хэрэгслийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Гал унтраах дүрэм, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм сэдвүүдээр танхимын 8 цаг, дадлагын 6 цагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар жолооч нарт хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартын хэрэгжилтийг хангах, замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх, ёс зүйн зөрчил дутагдалгүй ажиллах талаар мэдлэг олгон ажиллалаа.

scroll to top