Монгол Улсын Шадар сайдын баталсан “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх” 01, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 02, аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгаваруудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус аймгийн 13 сум, 1 тосгон, Хилийн цэргийн 0285 дугаар ангийн хилийн зурваст байдаг заставуудаар явж “Ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье” сэдэвт сургалт зохион байгуулж бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа.
Тус сургалтын зорилго нь Гамшгаас хамгаалах хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг сайжруулах, түймэр гарч буй шалтгаан, нөхцөл, хүчин зүйлийг тодорхойлох, түймэр унтраах багаж хэрэгслийн үзлэгийг явуулах, түймэртэй тэмцэх ажлыг шуурхай зохион байгуулах, бэлтгэл бэлэн байдлыг хангахад чиглэгдсэн.